Компанийн танилцуулга

МББ ХХК нь 2021 онд дотоодын хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан ба хүнд даацын механизм, уул уурхайн тоног төхөөрөмжийн захиалгат худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй, амжилттай явуулж байна. Бид дэлхийд танигдсан БНХАУ-ын техник үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Xuzhou Construction Machinery Group Co.,Ltd (XCMG групп)-тэй 2022 оноос хойш хамтран ажиллаж эхэлсэн билээ. XCMG группын хүнд даацын ачаа тээврийн машин, өөрөө буулгагч, холигч машинуудыг Mонгол дахь худалдан авагчдад зах зээлд өрсөлдөхүйц үнээр, түргэн шуурхай нийлүүлж ажилладаг.

Мөн бид дэлхийн шилдэг чиргүүл үйлдвэрлэгч Zhumadian CIMC HuaJun vehicle Co.,Ltd улсын үйлдвэртэй албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр 2022 оноос хамтран ажиллаж байна.  Zhumadian CIMC HuaJun группын нүүрс тээврийн хос тавцант чиргүүл, тавцан чигүүр, контейнер чиргүүл зэрэг бүх төрлийн чиргүүлүүдийг албан ёсны эрхтэйгээр үйлдэврийн баталгаат засвар үйлчилгээний эрхтэйгээр Монголын зах зээлд хямд үнээр түргэн шуурхай нийлүүлдэг. Бид үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад тохирсон загвар хийцтэйгээр үйлдвэрлүүлэх зэрэг харилцагчийн сэтгэл ханамжид хүрсэн үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

БИДНИЙГ СОНГОХ ШАЛТГААН

Итгэмжлэгдсэн үйлчилгээ

Бид дэлхийд танигдсан азидаа тэргүүлэгч XCMG болон CIMC huajun компаниудтай хамтран ажиллаж албан ёсны эрхтэйгээр монгол дахь худалдан авагчдад чанартай техник тоног төхөөрөмжийг зах зээлд өрсөлдөхүйц доод үнээр, түргэн шуурхай нийлүүлж ажилладаг.

Чадварлаг ажилчид

Бид үйлдвэрээс гарсан техникийг дахин шалгаж захиалагчдад хүлээлгэж өгөх хүртэлх үйл явцыг хянаж, техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг ханган түргэн шуурхай хүлээлгэн өгдөг.

Бүтээгдэхүүн

Манайхтай хамтран ажилдаг
XCMG болон CIMC huajun компануудын уул уурхай, зам тээвэр, барилгын техникүүдийг бид нэг жилийн баталгаатай борлуулдаг.